Friday, July 24, 2009

Хайраа алдаагүй ээ...


Хүнээр хайрлуулж хүнийг хайрлах гэдэг гайхалтай байдаг юм байна.Саяхан л энэ хайрандаа шаналаал,яах учираа олохгүй явж байсансан.

Гэтэл үнэн хайр л бол, уучлал юугаа дагуулаад уйтгар гуниг,шаналал зовлон бүгдийг үргээн,шархадсан сэтгэл зүрхийг эдгээн өвөртөөн авдаг юм байна.Хүн бүр л хайр гэдэг...Үнэндээ энэ хайр гэгчид итгэж байсан удаагүй бөгөөд, хэзээ ч надаа ирэхгүй мөрөөдөл төдий гэж санан өөр зүйл бодон ганцаар алхдаг байсан маань саяхан санагдана.Энэ бүгд эндүүрэл байжээ...Тэр сайхан хайр дурлал хүн бүрийг эрт орой хэзээ нэгэн цагт дайраад гардаг юм байна гэж итгэх боллоо.Яалт ч байхгүй үнэн..." Сайхан хайр байдаг,олвол битгий алд..." гэдэг.Би алдахгүйн тулд зориг гаргаж чадсаан, харин гаргасан зоригыг маань тулж түшиж яваа цорын ганц хайраараа бахархаж байна.Гунин ганцаардан,битүүхэн багтрахдаа сэтгэлээ уудлах гэж нээсэн энэхүү блог маань гутралын үг өгүүлбэрээр дүүрнэ байх гэж бодож явсан маань ч эсэргээрээ болж байгаад ч баярлаад байна.Сэтгэл гундуухан шаналан яваа олон залуус бий ч,сайхан хүсэлээ биелүүлтэлээ битгий шантраасай...Үнэхээр үнэнч сайхан хайр байдаг юм байна...Ингээд хорвоогийн жаргалтай хос нэгээр нэмэгдлээ...

Хайр дурлалаа хүлээн суугаа.... Хагацаж салаад шаналан яваа... Нууцхан дурлаад догдлон байгаа... Дурлалаа илчлээд баярлан, гунихран яваа хэн бүхэн хүссэн хайруудтайгаа учрахыг хүсье!!!

Мөн ороод гарсан танд ч бас гэгээн хайр дурлалыг хүсье...

2008-07-18 22:34:05

Энэ өдөр их л аз жаргалтай байж...Одоо ч үргэлжилсээр...Аманжи шүлэг зориулж байж...Одоо ч баярлаж байна аа.

1. amanjinka| 2008-07-19 00:05:11
Шимширч зүрх гашуун нулимас дуслуулдаг юм байна лээ
Шивнэж сэтгэлийн гүнд гомдолын үгс шившдэг юм байна лээ
Шаналаад дараа нь дандаа харуусал хүүрнэдэг юм байна лээ өөртөө
Шагнаж чамд бэлэг болгосон хайр дурлалаа бүү буцааж түлхэж байгаараай хүмүүсээ........

........................чамд баярлллааа

2. odnooshkoo | 2008-07-19 00:06:42
Найз минь би сүүлийн үед чиний блогоор зочлох болсоон, хүн бүрт яг ижил зүйл тохиолдоно гэж юу байхав. Гэхдээ л чиний бичсэн зүйлүүдийг би давтаж туулж явна, энэ бичлэгээс бусдыг нь гэхүү дээ, Би чиний өмнөөс чамд тохиолдсон зүйлд баярлаж суунаа, хорвоогийн хүмүүсийн нэг нь ч гэсэн хэцүү бүхэнийг туулж сайхан хайраа олж байгаад үнэхээр баяртай байна, сэтгэл нэг л хөнгөрөөд, чамд сайн сайхныг хүсэе.Үргэлж өөдрөг байгаарай, Чиний хайрыг хайртыг чиний амьдралыг үргэлж тэнгэр ивээг,Нархан минь мишээгээрэй

3. mami| 2008-07-19 00:47:00
bayarlalaa ..shn hair bdg yum shuu amjilt husie


Бүгдийг илчилчихлээ...


Би төдийгөөс өдийг хүртэл БАГ-тай явсан.Багны цаана нуугдаж багагүй хугацааг өнгөрөөсөөн.Үхчихмээр болтол давчидаад л...Харин би өчигдөр багаа хаячихлаа...Бүгдийг илчилчихлээ...Давчидахгүй байна... Тайван амьсгалж байна....Би чадсан. Олон сар 1 л багтай... Ахиж баг зүүх цаг надад ирэхгүй гэдэгт би итгэж байна...

2008-07-01 05:54:01

Цор ганц үнэн...


Хүсээгүй ээ... би хүсээгүй...

Би худлаа хэлхийг хүсээгүй.Хэдий болтол худлаа хэлэх юм бол? Бодхоос ч айдас хүрэх юм.Хайрдаа худлаа хэлэх ямар хэцүү гээч...Хайргүйдээ биш, хайртай болхоороо л худлаа хэлсээр явна.Яах ч арга алга, яг одоохондоо худлаа хэлсээр л байх болно.Гэхдээ ганц л үнэн бий...

Би чамдаа зөндөө хэлсэн."Би чамдаа хайртай" тиймээ миний чамд хайртай нь л яах аргагүй үнэн.Хэнд ч өгч байгаагүй надад байдаг цорын ганц хайраа чамдаа өгсөн.Олон худал дундах цор ганц үнэн чамд хайртай минь юм...Хайрыгаа уучлаарай.

2008-06-08 21:55:49

Удчихлаа хайраа...



Тэврэлгүй удчихлаа...Тэсэхгүйнэ ээ.Тэвэрмээр байна, тэврүүлмээр байна хайраа...Юу ч ярилгүй, юу ч бодолгүй тэврэлдэн далайн чимээ сонсон зогсмоор байна...

Харалгүй удчихлаа... Бас л тэсэхгүй нь хармаар байна хайрыгаа.Харах өдөр ирдэг л юм бол нүдээ ч цавчилгүй чамайгаа ширтэн хэвтмээр байна...

Ярилгүй удчихлаа... Тэвчихгүй нь.Ярьмаар байна юу ч хамаагүй юм бүхнийг ярилцмаар байна.Бугалсан сэтгэлээ онгойтол бүгдийнэ уудлан ярьмаар байна...

Үнсэлгүй удчихлаа...Тэвчээр минь дуусах нь.Үнсэлтийг чинь мэдрэлгүй удчихлаа.Үнсэж үнсүүлмээр байна хайраа...Үнсэж үнэрийг чинь мэдэрмээр байна...

Мэдрэлгүй удчихлаа...Тэсвэр тэвчээрээс залхаж байна.Анх мэдэрсэн мэдрэмжээ ахиад нэг мэдэрмээр байна.Чамайгаа би чинь мэдэрмээр байна хайраа...

Хүсээд л байна хайрыгаа,хүссэн бүхнээ авмаар байна хайраасаа.Хүслүүдээ биелүүлэлгүй удчихлаа тиймүү хайраа? Хэзээ хэзээ хайраа? Хэзээ гэдгийг бил мэдэж байгаач,магад хэзээ ч биш байж ч...

2008-05-31 10:55:46

Хүүхдийн баярын өмнөх өдөр байжээ.Эргээд уншисан чинь тэр үедээ очисон юм шиг санагдчихлаа...Тэр үед сэтгэгдэлээ хуваалцаж байсан хүмүүстээ баярлаж явдым...

2. Anaraa| 2008-06-02 09:14:17
тэр цаг удахгүй ирж, жаргалтай хүний тоо нэгээр нэмэгдэх байхаа
өөдрөг байгаарай

3. slman (зочин) | 2008-06-09 16:30:49
Yagaad ch yum chinii bichleguud setgeld neg l oir baih yum. magadgui bi bas cham shig hen negniig ingej ih huleedeg bolood ch ter yum uu. Minii hairt nadad handaj ingej heleed ch baigaa yum shig l sanagdah yum

5. жо (зочин) | 2008-07-08 21:48:19
Сайн уу анд минь,яг ингээд над шиг шаналж надтай адил зүйл тохиолдож буй хүмүүс үнэхээр байдаг гэж үү, би бас л харь орон руу хайртай бүхнээ орхиод хүрээд ирсээн,уйлаад л санаад л одоо нулмис минь ширгэж байх шиг байна даа, яг л чам шиг хайртыгаа ажлыг нь тарахыг хүлээгээд л суудаг, түүнтэйгээ үүр цайтал ярьдаг, энэ цаг хугацаатай өөртэйгээ тэмцсээр, нулмис минь ширгээгүй бололтой би уйлж байна, чиний энэ нууцлаг блогоос нэг л танил орчин мэдрэгдээд би уг нь бусад хүмүүс над шиг битгий ийм байдалд ороосой гэж маш их хүсдэг ч надтай адил шаналж буй хүмүүс байдаг юм байнаа, Бурхан өршөөг хорвоогийн тэнгэрлэг хайруудыг,

Уйлуулж орхиол ирсэндээ...




Юм бичмээр байгаа хэрнээ яг юу бичихгээд байгаан бүү мэд...Юуч хамаагүй бичнэ ээ...Ойрдоо сэтгэл нэг тиймэрхүү байгаа.Зогсоо зайгүй, хэрэгтэй хэрэггүй юм бодож байдаг энэ толгой есөн шидийн зүйлээ бодсоор л...Хаяа нэг орхиод явсан эх орон, гэр орноо ч санаж байна.Саналаа гээд яваад очилтой нь биш...Олонч монголчууд энэ орныг зогсолтгүй зорьсоор л...

Би ч ганц нэг найзыгаа монголоос үдэж байхдаа сэтгэл маань их өвдөж билээ.Тэр мөчүүд одооч дурсгагдсаар...Амьдрал, ар гэр, хайртай хань, энхрий бяцхан үр, гэрэлт ирээдүй, өөрөө өөрийнхөө, эх орныхоо гээл юу л байна бүхийл нандин зүйлсийнхээ төлөө сайхан бодол сэтгэлдээ тээн, залуу насаа үрэн яваа миний монголын залуус нүд дүүрэн нулимастай, гараа даллан эх орон, аав ээж, ах дүү, хань ижил, үр хүүхэд, хайртай нандин бүхнээсээ салж ядан явцгаана.

Арван жилийн босгыг арай хийн давж, хийж бүтээхийн хүслэн, хүн бүрийн залуу насны бахархал болсон оюутан үеэч үзэлгүй, хатуухан амьдралд хүслээрээ биш амьдралын эрхэнд орж яваа залуу үе...

Хүссэнээ хийж,хүслээрээ амьдарч,сурж мэдсэнээ амьдрал дээрээ ажил болгон,ихийг бүтээн,өөрөөрөө бахархаж явах ёстой идэр үе...

Хайр дурлалтайгаан учирчаад баярлан бас гунирхаж яваа залуус...

Хайртай хань,хөөрхөн үртээгээ хамт байж, аз жаргал бэлэглэн,түшиг тулгуур нь болж байх залуу аавууд...

Өсөх насанд нь үртэйгээн байж чадалгүй,өвөө эмээд нь үлдээгээд явж буй шинэхэн гэр бүлүүд...

Гээл тоочоод барамгүй амьдралын алтан үеээ алгасан,амьдрах гэж яваа миний моголын залуус хэдэн зуу зуугаараа хүний нутагт боолчлогдсоор л...Би ч тэдний нэг нь.Үрээ тэврээд уйлаад үлдэж байгаа эмэгтэйчүүд, битгий яваач гэж бүлтэгнэн нулимас бөмбөрүүлэх хөөрхий үрс, хэзээд нялхаараа байдаг үрдээ санаа нь зовинон,нунимсаа барьж ядан үдэн зогсоо ээж аавууд,сэтгэлээ чангалан нулимсаа арчин эх орондоо ч сэтгэл хорогдон яваа залуус, энэ бүгдийг хараад сэтгэл өвдөн би ч бас уйлж л зогссондоо.Энэ гунигтайхан амьдрал хэзээ төгсгөл болж,элэг бүтэн эх орондоо амьдарцгаах юм болдоо...Би ч мөн аав ээж, эгч дүү гээл хэдэн найз нарыгаач бас уйлуулж орхиол ирсэндээ...

2008-05-22 12:30:04

Дээрх өдөр ингэж бичжээ.Харин энэ бичлэг бүрийн сэтгэгдэл үнэ цэнэтэй санагдаад.Тэд сэтгэлээсээ зориулан цаг гарган бичсэн болхоор тэр л дээ... Мөн нийтэллээ.

1. САЙХАН САНАА| 2008-05-22 15:09:05
хүний газар тэвчээртэй байгаарай...

2. Diams | 2008-05-22 15:35:43
busdiin l adil suuldee hunii nutagt dasaad sanah n bagasdiin bilee chinii ene duund bi guu mun durtai shuu

3. amor | 2008-05-22 17:43:54
харина даа, гэхдээ харьд боолчлогдох гэдэг үгэнд би дургүй ээ...
сайхан ирээдүйн төлөө зорьж ирээд, зовж зүдэрч, тэсвэр тэвчээр сууж, уйлж дуулж амьдарч байгаад л бүгд харина ш дэ..

5. teddy (зочин) | 2008-05-26 23:05:23
goy bichsen bnaa. bi odoogoos 4 jiliin omno hairtai eej aav, dvv nar, naiz naraa bas hairt nohroo( gehdee ter uyed minii boyfriend baisan odoo bol 2hoorhon huugiin mini aav minii sain hani) nulimstai nudtei orhiod hari orniig zorin eh nutgaasaa yvj baij bilee. Hariin nutagt irchheed hairtiigaa l ih sanadag bj bilee.(ehiin sanaa urd uriin sanaa uulandaa gej eejeesee iluu sanadag bj bilee)Az bolohod hairt maani minii araas 6sariin daraa irsen ym. tegeed jiliin daraa 3laa bolloo. urtei boloh saihan baisan ch hariin nutagt bgaa bid 2t asuudal ihtei l blaa. huugee 7sartai bolgood eej aav 2 deeree avaachij orhihoor shiidsen ym. id hoorhon bolj baisniig ch heleh uu, hedii ooriin eej aav deeree orhij bgaa ch gesen muu huugee orovdood sanana gehees aigaad ystoi teren shig hetsuu ym eh hund baiddaggui ym bilee. ter uyed l eejiigee ymar ih tevcheertei uuhaalag ymbe gej eejiigee uneheer ih hairlaj bilee. huugee eej aav 2too orhichihood 6sar bolloo odor bur utsaar yaj bgaag ni asuugaad l bi tevcheer aldarch bailaa. minii hani bas ih uhaantai eregtei hun naanaa sanaj bgaagaa il gargahgui ch dotroo ih l sanadag ym bilee. tegeed 2laa huugee butsaaj avchrahaar shiidej buh l bolomjoo burduullee. butsaaj avchrahad hamgiin ih sanaa zovson zuil ni dahiad l eej aavaasaa hairtai zee huug ni avch yvah blaa. huugee avchrahaar bolloo gehed eej aav 2 mini uursduu l bolgono gej bgaa bol huuhed etseg ehdeeree l bsan ni l deer gej bilee. huugee avaad yvah ter uyed anh udaa aaviinhaa nudiig nulimstai baihiig harj ymar hetsuu zuil hiij bgaagaa medej baij bilee. dahiad 2 jiliin daraa dahiad neg huutei bolj odoo 4lee hariin nutagt amidarsaar l. odoo huuhduudee orhino gej yrdoo bodogdohgui nutag butstalaa l hamtdaa bna l gej bgaa. za za zondoo ih ym bichchihlee. blog chini ih taalagdlaa amjilt hairtai humuus hol bh tusmaa bie bienee ih hairaldag ymshig bgaa ym.

Ганцаардлын нулимас.



Өчигдөр орой ажилаа тараад гэртээ ирлээ. Эзгүй харанхуй жижгэвтэр өрөөнүүдээс маань уйтгар гэнэтхэн мэдрэгдэж гэрлээч асаалгүй ганцаараа хэнгэнэтэл уйллаа.Хаана нуугдсан,хэзээ хураагдсан нулимас гэхээрээ... Ар араасаа зогсолтгүй мэлмэрнэ...? Уйлаал байсан,уйлаал байсан болихыно хүлээн уйлаал байлаа.Юунд уйлсанаа бодоод уйллаа,юм юманд л гомдолоод л байлаа.Олон ч зүйлийг бодож,олон ч цаг уйллаа.Одоо болноо гэж өөртөө хэлхэд,огтхон ч тайвширч чадахгүй уйлсаар,нулимас урассаар л... Харин өнөөдөр юунд ингэж их уйлсанаа бодоод их л ганцаардаж буйгаа мэдэрлээ.

2008-05-17 12:45:55

Сэтгэлд үлдсэн мөрт

Мөнгөн саранд би
Мөнхийн хүслээ шивнэнэ
Мөнх хөх тэнгэрт
Мөнхийн жигүүрээ дэлгэнэ
Од мичидээс би
Оргилуун хайрыг хүснэ
Орчлон ертөнцөөс
Одоол чамтай учруулж өгөөч гэж гуйна...

Энэ шүлгийг 10 жилд байхдаа бичиж байсым.Өөр блог дээр бичиж байснаа эргээд нэг уншиж байгаад энд оруулчихлаа. Тэр блогоо устгахаар шийдээдээ.Нээх шүлэг энэ тэр бичээд байдаггүй ч хаа нэг явж байгаад сонин, сайхан шүлэг унших их дуртай.Ахлах ангид байхдаа шүлэг бичих гэрийн даалгавар авдаг байлаа. Толгойд юу ч орохгүй бичих гэж зовж зовж хэдэн үг эвлүүлж аваад хэд хэдэн 4 мөртөө багшдаа шалгуулан урмын үг сонсохдоо их л баярладаг байснаа одоо болтол тодхон санадаг юм.Дээрх мөртүүд бодвол тэр л үед бичиж байсан нь цээжинд тодхон үлдсэн юм шиг ээ.Их л хайр дурлалруу яар ч байсан бололтой хэхэ...Одоо харин тэр хайр дурлалтайгаа учирчаад, өнгө будгына сүлээд,жаргал зовлонгыно амтлаад,бусдын л адил азжаргалтай амьдарсаар л...